Ирээдүйн боломжийг

хамтдаа нээе.

Аялах

Бүх төрлийн аяллын виз мэдүүлгийн цогц үйлчилгээ.

Сурах

Сургуулийн элсэлт, оюутны виз мэдүүлэх бүх шатны зөвөлгөө, үйлчилгээ.

Нэмэлт

Виз мэдүүлэхэд шаардлагатай нэмэлт үйлчилгээ.

Виз мэдүүлгийн бүх шатанд бид тантай хамт.

Аялал төлөвлөх болон виз мэдүүлэх үйл явц төвөгтэй, ойлгомжгүй санагдаж байна уу? Бид энэ бүхнийг танд хялбар, ойлгомжтой болгоход тусална. Манай баг визний материалын зөвлөгөө, хяналт, болон виз мэдүүлгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд найдвартай үзүүлнэ.

Үйлчлүүлэгчийн хувийн систем.

Одоогоор энэ хэсэгт шинэчлэлт, сайжруулалт хийгдэж байна. Бид танд визээ мэдүүлсний дараа ч гэсэн илүү нарийвчилсан зөвөлгөө, сануулга, шинэ мэдээ мэдээлэл хүргэж байх зорилгоор системийн сайжруулалт дээр ажиллаж байна.

Хэрэгтэй мэдээллийг хэдхэн хоромд.

Манай зөвлөхтэй холбогдож өөрийн визний боломж, тохирох сургалт сонголт, болон зардлын ерөнхий мэдээллийг аваарай.

Шуурхай хариу · Визийн зөвлөгөө · Сургалт сонголт · Зардлын тооцоо · Санал болгох курс · 24/7 дэмжлэг

Виз мэдүүлгийн бүх шатанд бид тантай хамт.

Виз мэдүүлгийг мэргэжлийн түвшинд, найдвартай гүйцэтгэнэ.

1

Mэргэжлийн зөвлөгөө

Визний бодит шаардлагад тулгуурласан, ойлгомжтой бөгөөд цаг үеийн мэдээлэлтэй зөвлөгөө өгч, визээ итгэлтэйгээр мэдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
2

Баримт бичгийн нарийвчилсан шалгалт

Бүх бичиг баримтыг визний шаардлагын дагуу нарийвчлан шалгаж, татгалзах болон визний хариу удах эрсдэлийг багасгана.
3

Тасралтгүй дэмжлэг үйлчилгээ

Мэдүүлгийн бүх явцын туршид танд хэрэгтэй үед зөвлөгөө, чиглэл өгч, виз мэдүүлэх үйл явцыг илүү ойлгомжтой, хялбар болгоход тусална.

бусад үйлчилгээ..,

Австралид суралцахаар төлөвлөж байна уу?

Хэрвээ та Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол оюутны визээ зөв, алдаагүй бүрдүүлж мэдүүлэх нь таны аяллын хамгийн чухал алхамуудын нэг юм.

Дараагийн аяллаа төлөвлөж байна уу?

Гэр бүлтэйгээ уулзах, шинэ улс орноор аялах эсвэл амралтаар зорчих гэж байгаа бол бид танд аяллын визний мэдүүлгээ бэлтгэхэд ойлгомжтой зөвлөгөө, найдвартай дэмжлэг үзүүлнэ.

Түгээмэл асуулт, хариултууд.

Би визээ өөрөө мэдүүлж болох уу?

Тийм ээ, болно. Гэхдээ визний журам нарийн төвөгтэй байж болдог. Бид таны бүрдүүлсэн материалыг шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, заавар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Австралид сурч байхдаа ажил хийж болох уу?

Тийм ээ, ихэнх оюутны виз нь хичээлийн үеэр хоёр долоо хоногт 48 цаг хүртэл, харин хичээлийн амралтаар хязгааргүй цагаар ажиллахыг зөвшөөрдөг. Нарийн нөхцөл нь таны визний ангиллаас хамаарна.

Австралид байхдаа визээ сунгаж болох уу?

Зочны болон оюутны визийг зарим тохиолдолд сунгаж болдог ч энэ нь таны визний анхны нөхцөлөөс хамаарна. Сунгалт хийхдээ шинээр мэдүүлэг гаргах бөгөөд одоо байгаа виз дуусахаас өмнө амжиж мэдүүлэх ёстой.

Австралид суралцахдаа гэр бүлээ авч явж болох уу?

Тийм ээ, оюутны виз нь хамаарал бүхий гэр бүлийн гишүүдээ (эхнэр/нөхөр, хүүхэд) хамт авч явахыг зөвшөөрдөг. Та тэднийг виз мэдүүлэгтээ багтааж, гэр бүлийн харилцаа болон тэднийг тэжээн тэтгэх санхүүгийн чадвараа нотлох ёстой.

Австралид жуулчны визээр байхдаа Солонгосын жуулчны виз мэдүүлж болох уу?

Үгүй. Хэрэв та Австралид зөвхөн жуулчны визээр байгаа бол Солонгосын визийг өөрийн оршин суугаа эх орондоо эсвэл түр оршин суух зөвшөөрөлтэй улсаасаа мэдүүлэх ёстой.

Танд нэмэлт асуулт байна уу?

Хэрвээ танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол манай зөвлөхтэй холбогдоно уу.