Аялалын төлөвлөгөө, визээ бидэнтэй хамт.

Доорх сонголтуудаас нэгийг сонгож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:

Өмнөд Солонгос

+

Тун удахгүй..,

Австрали

Та Австрали руу аялал жуулчлал, хөлөг онгоцны буюу cruise аялал, эсвэл гэр бүл, найз нөхөддөө зочлохоор явах гэж байгаа бол Аяллын виз авах шаардлагатай. Энэхүү визийг 12 сар хүртэлх хугацаагаар олгох боломжтой бөгөөд хүчинтэй байх хугацаандаа 1-ээс дээш удаа аялж болдог.

Өргөдлийн төрөл: Цахим
Байх хугацаа: Ирэх бүртээ 3 сар хүртэл
Визний хураамж: 200 Австрали доллар
Виз шийдвэрлэх хугацаа: 90 хоног хүртэл

Бүрдүүлэх үндсэн бичиг баримтууд:

  • Хувь хүний бичиг баримтууд

Аялах зорилгыг нотлох баримтууд:

  • Австралид аялах зардлаа даах хангалттай санхүүтэйг нотлох баримт
  • Австралид байгаа хамаатан садан эсвэл найзаасаа таныг айлчлахыг урьсан захидал (хэрэв та хамаатан садан эсвэл найздаа зочилж байгаа бол)
  • Аялалын төлөвлөгөө
  • Эх орондоо эргэж ирэх шалтгааныг нотлох баримтууд

Манай үйлчилгээ:

Бид Австралийн визийн бүх үйл явцыг таны өмнөөс цогцоор нь хариуцаж ажиллана. Бичиг баримтыг зөв, бүрэн бүрдүүлэхээс эхлээд шаардлагатай бол аяллын төлөвлөгөө гаргах, онгоцны захиалга хийх, визийн мэдүүлгийг илгээх хүртэл бүхнийг зохион байгуулна.
Та аялалдаа төвлөрөөд, үлдсэн бүхнийг бидэнд даатгаарай.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

АНУ

Та бизнес (B-1), аялал жуулчлал (B-2) эсвэл эдгээр зорилгыг хослуулан (B-1/B-2) АНУ-д түр хугацаагаар нэвтрэхийн тулд Аяллын виз авах шаардлагатай.

Өргөдлийн төрөл: Цахимаар мэдүүлж, ярилцлагад өөрөө орно
Байх хугацаа: АНУ-ын аяллын визний (B-1/B-2) хүчинтэй хугацаа болон АНУ-д байх хугацаа нь ялгаатай байдаг.

Виз нь өөрөө 10 жил хүртэлх хугацаагаар олгогдож болно (таны өргөдлийн эрсдлийн үнэлгээнээс шалтгаална).

Харин АНУ-д нэвтрэх бүрт хилийн байцаагч таны байх хугацааг шийддэг.

Визний хураамж: 185 ам.доллар
Визний бонд: 5,000 – 15,000 ам.доллар (таны өргөдлийн эрсдлийн үнэлгээнээс шалтгаална)
Шийдвэрлэх хугацаа: Ярилцлагаас хойш ихэвчлэн 7 хоногийн дотор

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Хүчинтэй паспорт (АНУ-аас гарах хугацаанаас хойш дор хаяж 6 сар хүчинтэй байх)
  • DS-160 маягтын баталгаажуулах хуудас
  • Хураамж төлсөн баримт
  • Цээж зураг (DS-160 бөглөхдөө цахимаар байршуулна)

Нэмэлт бичиг баримтууд:

  • Хэрэв та өөрийн эх орноос өөр улсад визний өргөдөл гаргаж байгаа бол тухайн улсад хууль ёсны оршин суугаа статусаа нотлох баримт өгөх ёстой.
  • Таны аяллын зорилго
  • Аяллынхаа дараа АНУ-аас явах зорилго буюу эх орондоо эргэж ирэх шалтгааныг нотлох баримтууд
  • АНУ-д аялах зардлаа даах хангалттай санхүүтэйг нотлох баримт

Манай үйлчилгээ:

Бид АНУ-ын жуулчны визийн мэдүүлгийн бүх үйл явцад эхнээс нь дуустал бүрэн дэмжлэг үзүүлнэ. Манай баг DS-160 маягтыг зөв, алдаагүй бөглөхөд тусалж, ярилцлагын цаг товлох, мөн визийн ярилцлагад бэлтгэх зөвлөгөө өгнө.

Та өөртөө итгэлтэйгээр ярилцлагадаа орж, бид үлдсэн бүхнийг бэлтгэхэд тусална.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Канад

Аялал жуулчлал, гэр бүл, найз нөхөддөө зочлох, эсвэл богино хугацааны бизнесийн зорилгоор Канад руу зорчиход Аяллын виз шаардлагатай. Энэхүү визийг 10 жил хүртэлх хугацаагаар олгож болох бөгөөд олон удаа нэвтрэх эрхтэй байдаг.

Өргөдлийн төрөл: Цахимаар мэдүүлнэ. Биеэр очиж хурууний хээгээ өгч, цээж зургаа авахуулна.
Байх хугацаа: Ирэх бүртээ 6 сар хүртэл
Визний хураамж: 100 канад доллар
Хурууны хээ болон зураг: 85 канад доллар
Шийдвэрлэх хугацаа: Аль улсаас мэдүүлж байгаагаас хамаарч өөр өөр (дунджаар 30–60 хоног)

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Хүчинтэй паспорт, иргэний үнэмлэх зэрэг хувь хүний бичиг баримтууд
  • Санхүүгийн чадвараа нотлох баримт (банкны хуулга, цалингийн тодорхойлолт)
  • Аяллын зорилго (урилга эсвэл аяллын хөтөлбөр гэх мэт)
  • Эх оронтойгоо холбоотойг нотлох баримт (ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө г.м)

Манай үйлчилгээ:

Бид Канадын визийн бүх үйл явцыг таны өмнөөс цогцоор нь хариуцаж ажиллана. Бичиг баримтыг зөв, бүрэн бүрдүүлэхээс эхлээд шаардлагатай бол аяллын төлөвлөгөө гаргах, онгоцны захиалга хийх, визийн мэдүүлгийг илгээх хүртэл бүхнийг зохион байгуулна.

Та аялалдаа төвлөрөөд, үлдсэн бүхнийг бидэнд даатгаарай.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Шенген

Та Шенгений бүсэд багтах орнуудаар аялах, богино хугацааны айлчлал хийх, эсвэл гэр бүл, найз нөхөддөө зочлохдоо Шенгений виз авах шаардлагатай. Энэхүү виз нь Шенгений хэлэлцээрт багтсан бүх гишүүн орноор богино хугацаанд чөлөөтэй зорчих боломжийг олгодог.

Өргөдлийн төрөл: Цахимаар эсвэл цаасаар мэдүүлнэ. Биеэр очиж хурууний хээгээ өгч, цээж зургаа авахуулна.
Байх хугацаа: Мэдүүлгээс хамаарч өөр өөр байна.

  • Визний хураамж:
    Насанд хүрэгчид (12+): 90 евро
  • Хүүхэд (6-11 нас): 45 евро

Шийдвэрлэх хугацаа: Ихэвчлэн 15–20 хоног (оргил ачааллын үед болон мэдүүлж байгаа улсаас хамаарч удаж болно).

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Гадаад паспорт болон цээж зураг.
  • Зорчих зорилго: Аяллын хөтөлбөр, зочид буудлын захиалга, нислэгийн тийзний захиалга.
  • Санхүүгийн баталгаа: Аяллын зардал болон буцах зардлаа хариуцах санхүүгийн чадвартайг харуулсан банкны хуулга эсвэл орлогын баримт.
  • Урилга: Төрөл төрөгсөд, найз нөхөд эсвэл хүлээн авагч талаас ирүүлсэн урилга (хэрэв байгаа бол).
  • Аяллын даатгал: Дор хаяж 30,000 еврогийн нөхөр олговор авах эмнэлгийн яаралтай тусламжийн даатгал.
  • Эх орондоо эргэж ирэх баталгаа: Ажил, гэр бүл эсвэл үл хөдлөх хөрөнгийн баримт.

Манай үйлчилгээ:

Бид Шенгений визийн мэдүүлгийн бүх үйл явцад эхнээс нь дуустал цогц дэмжлэг үзүүлнэ. Манай баг таныг визний шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, бүх шаардлагын дагуу зөвөлгөө үйлчилгээ үзүүлнэ. Бичиг баримтыг зөв, бүрэн бүрдүүлэхээс эхлээд шаардлагатай бол аяллын төлөвлөгөө гаргах, онгоцны захиалга хийх, визийн мэдүүлгийг илгээх хүртэл бүхнийг зохион байгуулна.

Та мөрөөдлийн аяллаа төлөвлөөд, бичиг баримтын ажлыг бидэнд даатгаарай.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Өмнөд Солонгос (Зөвхөн Австралиас мэдүүлэх)

Та Өмнөд Солонгос руу аялал жуулчлал, гэр бүл, найз нөхөддөө зочлох зорилгоор зорчихдоо C-3 виз авах шаардлагатай. Энэхүү визийг 90 хүтэл хоногийн хугацаатай олгодог (нөхцөл байдлаас шалтгаалан 5 жил хүртэлх хугацаагаар олгож болно).

Өргөдлийн төрөл: Бичиг баримтаа хэвлээд, паспортын эх хувийн хамт элчинд мэдүүлнэ
Байх хугацаа: Ирсэн өдрөөс хойш 90 хоног хүртэл
Визний хураамж: Үнэ төлбөргүй
Шийдвэрлэх хугацаа: Материал өгснөөс хойш ажлын 7 хоног орчим (нэмэлт материал шаардлагатай бол хугацаа сунгагдаж болно).

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Виз мэдүүлэх маягт
  • Гадаад паспорт (эх хувь болон хуулбар)
  • Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (35*45мм)
  • Австралийн одоогийн визний баримт
  • Хоёр талын нислэгийн тийз/аяллын төлөвлөгөө
  • Солонгост оршин суух газрын хаяг
  • Австралийн банкны сүүлийн 3 сарын гүйлгээ

Манай үйлчилгээ:

Бид Солонгосын C-3 виз мэдүүлэх бүх явцыг хариуцна. Бид нислэгийн болон зочид буудлын захиалга, аяллын хөтөлбөр, визний маягт бөглөх зэргийг гүйцэтгэж, таны өмнөөс Элчин сайдын яаманд мэдүүлнэ. Виз гарсны дараа бид таны паспортыг авч өгөх тул та ямар ч бичиг цаасны ажилд санаа зовох шаардлагагүй болно.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Япон (Зөвхөн Австралиас мэдүүлэх)

Япон улсад зочлоход виз шаардлагатай бөгөөд ихэнх аялагчид богино хугацааны аялал жуулчлалын eVISA-г онлайнаар мэдүүлэх боломжтой.

Өргөдлийн төрөл: Цахимаар
Байх хугацаа: Ирсэн өдрөөс хойш 90 хоног хүртэл (аяллын хөтөлбөрөөс хамаарна)
Визний хураамж: 31 австрали доллар
Шийдвэрлэх хугацаа: Ажлын 7 хоног орчим

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Гадаад паспорт (Япон руу явах болон буцаж ирэх хүртэл хүчинтэй байх)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан)
  • Австралийн хүчинтэй урт хугацааны виз (VEVO статус)
  • Австралид оршин суугаа газрын нотлох баримт
  • Хоёр талын нислэгийн тийз/ аяллын төлөвлөгөө
  • Японд байрлах газрын мэдээлэл
  • Австралийн банкны сүүлийн 3 сарын гүйлгээ харуулсан хуулга

Манай үйлчилгээ:

Бид виз мэдүүлэх үйл явцад бүрэн дэмжлэг үзүүлнэ. Бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх, аяллын нарийвчилсан хөтөлбөр гаргах, буудал болон нислэг захиалга хийх, таны өмнөөс виз мэдүүлэх зэргээр бүх үйл явцыг эхнээс нь дуустал саадгүй, найдвартай хийж гүйцэтгэнэ.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?