Австралид суралцах боломж.

Австралид суралцах гайхалтай боломжийг нээхийн тулд танд Оюутны виз (Subclass 500) шаардлагатай. Энэ виз нь танд англи хэлээ сайжруулах, мэргэжлийн ур чадвар эзэмших, эсвэл дэлхийн түвшний их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээж өгнө. Та бүтэн суралцахын зэрэгцээ олон улсын орчинд ажиллаж, амьдарч, шинэ туршлага хуримтлуулах боломжтой.

Австралийн оюутны виз нь суралцах хугацаандаа цагийн ажил хийж, олон улсын найз нөхөдтэй болж, шинэ орчинд өөрийгөө хөгжүүлэх сайхан боломжийг нээж өгдөг. Энэхүү виз нь англи хэлний хөтөлбөр, мэргэжлийн боловсрол (TAFE эсвэл хувийн коллеж)-оос эхлээд бакалавр, магистрын зэрэг хүртэлх бүх шатны сургалтад хамаарна. Мөн та дэлхийн түвшний сургалтын орчин, орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн харилцаа холбоо болон олон улсын сургалтын туршлагад хамрагдаж, ирээдүйн карьерынхаа суурийг бат бөх тавих боломжтой.

Визний хугацаа: Хичээлийн үргэлжлэх нийт хугацааг хамаарна
Визний хураамж: 2,000 AUD /үндсэн оюутан/
Виз шийдвэрлэх хугацаа: 90 хоног хүртэл

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспорт болон бусад хувь хүний баримт бичгүүд
  • Коллеж/Их сургуулийн суралцах эрхийн баталгаажуулалт (CoE)
  • Суралцах зорилгоо нотлох баримтууд (Genuine Student)
  • Англи хэлний шалгалтын дүн (шаардлагатай бол)
  • Австралид байх хугацааны санхүүгийн чадвараа нотлох баримт
  • Олон улсын оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC)
  • Гэр бүлийн гишүүдийн бичиг баримт (шаардлагатай бол)

Суралцах сонголууд:

Доорх сонголтуудаас нэгийг сонгож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:

Англи хэлний сургалтууд (ELICOS)

Мэргэжлийн боловсрол, сургалт (VET)

Бакалаврын зэрэг (Undergraduate)

Магистрын зэрэг (Postgraduate coursework - Хичээлээр суралцах)

Магистрын зэрэг (Postgraduate research - Судалгаагаар суралцах)

Англи хэлний курсууд (ELICOS)

Австрали дахь англи хэлний курсууд нь мэргэжлийн болон дээд боловсролын сургуульд орохоос өмнө англи хэлээ сайжруулах, эсвэл аялал, ажилд зориулж хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулагдсан байдаг. Үүнд ерөнхий англи хэл, академик англи хэл, IELTS болон PTE шалгалтын бэлтгэл зэрэг багтана.

Хугацаа: Оюутны зорилго, хэлний түвшнээс хамааран хэдэн долоо хоногоос эхлэн 1–2 жил хүртэл

Төлбөр: Сургалтын төлбөрийг ихэвчлэн долоо хоногоор тооцдог бөгөөд түвшин болон хугацаанаас хамаарч долоо хоногийн ойролцоогоор 200–350 AUD байна.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Мэргэжлийн боловсрол, сургалт (VET)

Практик ур чадварт суурилсан сургалтууд бөгөөд зочид буудал, бизнес, IT, барилга, эрүүл мэнд зэрэг олон салбарт суралцах боломжтой.

Хугацаа: 1–4 жил

Төлбөр: Жилд ойролцоогоор 4,500 – 24,000 AUD (курсээс хамаарна).

Ихэнх курсууд англи хэлний шалгалтын оноо (IELTS, PTE) шаарддаг.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Бакалаврын зэрэг (Undergraduate)

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын зэрэг.

Хугацаа: 3–4 жил

Төлбөр: Жилийн сургалтын төлбөр 20,000 – 50,000+ AUD (инженерчлэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг нарийн мэргэжлүүд өндөр төлбөртэй байдаг).

Элсэхийн тулд бүрэн дунд боловсролтой байх ба ихэнх тохиолдолд IELTS эсвэл PTE оноо шаардлагатай.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Магистрын зэрэг (Postgraduate coursework - Хичээлээр суралцах)

Мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах, карьер ахиулах боломж.

Хугацаа: 1.5 – 2 жил

Төлбөр: Жилийн ойролцоогоор 22,000 – 53,000+ AUD. (сонгосон сургууль болон мэргэжлээс шалтгаална)

Бакалаврын зэрэг болон IELTS/PTE оноо шаардлагатай.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?

Магистрын зэрэг (Postgraduate research - Судалгаагаар суралцах)

Эрдэм шинжилгээний ажил хийх эсвэл Докторын зэрэг (PhD) рүү дэвших хүсэлтэй хүмүүст зориулсан, судалгааны ур чадвар хөгжүүлэх болон судалгааны ажил хамгаалахад чиглэсэн хөтөлбөр.

Хугацаа: 1.5–2 жил

Төлбөр: Жилийн ойролцоогоор 25,000 – 45,000 AUD (сонгосон чиглэл болон сургуулиас шалтгаална)

Ерөнхий шаардлагаас гадна том их сургуулиуд дээр судалгааны ажил эхлүүлэх санал (proposal) болон удирдагч багшийн зөвшөөрөл шаардагдаж болно.

Зөвхөн танд тохирсон зөвлөгөө хэрэгтэй юу?