Ирээдүйн боломжийг хамтдаа нээе.

Konnex Plus нь олон улсын аялал болон боловсролын зорилгоо хэрэгжүүлэх гэж буй хүмүүст мэргэжлийн, найдвартай, цэгцтэй дэмжлэг үзүүлэх зорилготой үйлчилгээний байгууллага юм.

Бид үйлчлүүлэгч бүрийн нөхцөл байдалд тохирсон шийдлийг санал болгож, виз мэдүүлэг, суралцах төлөвлөгөө болон аяллын бэлтгэлийн үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй байдлаар зохион байгуулдаг.

Манай үйлчилгээ нь дараах чиглэлүүдийг хамарна:

1

Аяллын визний зөвлөгөө, мэдүүлгийн дэмжлэг

Таны мэдүүлэх гэж буй виз дээр дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх үйлчилгээ.
2

Гадаадад суралцах бүртгэл

Англи хэл, мэргэжлийн сургалт, их, дээд сургууль.
3

Аяллын бэлтгэлтэй холбоотой практик туслалцаа

Нислэг, байр, аяллын төлөвлөгөө, баримт бичгийн хяналт.

Бид олон улсын оюутан, аялагчидтай өдөр тутам хамтран ажилладаг туршлагатай тул визний үйл явцад шаардлагатай мэдээлэл, зөв бэлтгэл, тодорхой алхам бүр ямар чухал болохыг сайн ойлгодог.

Иймд бид үйлчлүүлэгчдээ шийдвэр гаргах үйл явцад итгэлтэй, бэлтгэлтэй байхад нь чиглүүлж ажилладаг. Konnex Plus нь зөвхөн үйлчилгээ үзүүлэгч биш, харин таны зорилгыг бодит боломжтой холбох найдвартай түнш юм.

Танд зөвхөн таны нөхцөлд тохирсон зөвлөгөө хэрэгтэй байна уу?